Tuesday, July 5, 2016


ХӨДӨӨГИЙНХӨН ХҮН ЧАНАРТАЙ БАЙНА.
Дундговь аймагт долоо хоноод ирлээ. Говь нутаг сайхан байна.
Өвөл болдогоороо болоод өнгөрч байна. 
Хавар болдогоороо болж байна. 
Зун их сайхан болох бололтой. 
Нутгийн сайхан хүмүүстэйгээ хэдэн өдөр хөөрөлдлөө.
Хөдөөгийнхөний бие биендээ болон таних танихгүй хүн зонд тусалж байсан тухай олон сайхан яриа хөөрөө сонслоо. Тэдний яриаг сонсожээ байхад говь нутгийнханаас маань хүн чанар нэвт үнэртэж байлаа.
Шинэ нийгэмд Монгол хүнийг мөнгө эвдэж байгаа гэж ярьдаг. Энэ эвдрэл бие биенээ түвэгшөөсөн хүн, машин, утаа гурав нь ихэдсэн Богд хайрхан уулын ар хавьд их байгаа гэж үнэн бололтой юмуудаа гэж бодогдов.
Америкт олон жил болоод хэдэн жилийн өмнө Ховдын Их сургуульд захиралаар очсон Жутмааны Янжмаа нэг удаа "Америкаас ирээд Ховдод очиход хүмүүсийнх хүн чанар 1980-аад онд эргээд очсон мэт хүн хачин сайхан байсан" хэмээн дуу алдаж байв.
Нүүдэлчин монголчуудын удам хөдөөний зон олны маань хүн чанар муудаагүй тэдний хүнд туслах юмсан гэсэн чин хүсэл нь хэвээр байна.
Сайхан санагдлаа.
Б.Батмөнх.

No comments:

Post a Comment