Sunday, July 17, 2016

ДУНДГОВИЙН ЗОХИОЛЧИД ДЭЛ УУЛРУУ...
Унаган нутаг Мандалговьдоо аж төрөн сууж, шүлэг тэрлэж, зохиол бичиж, ном гарган оюун ухаанаа нэрэн нутгийн зон олноо баясгаж буй Дундговийн хэдэн зохиолчид маань Дэл уулруу хүлгийн жолоог залах гэж буй гэнэ.
Ямар сайхан мэдээ вэ.
Төрийн шагналт зохиолч яруу найрагч Долгорын Нямаа, Ардын жүжигчин ерөөлч магтаалч Нямын Дагийранз зэрэг нарын эдүгээ цагийн олон олон суутнуудыг өлгийдөж аваад алдрын оргилд хүргэсэн Дэл ууланд минь очиж сүлд хийморио сэргээх гэж буй нь сайхан хэрэг.
С.Буяннэмэх, С.Дашдооров нарын төрсөн нутаг Дэлгэрхангай уул Дэл уул, Цагаан суварга хоёрын зааг дээрх овоон дээрээс алсад цэнхэртэн харагддаг юм.
Дэлгэрхангай дээрээс дэлхий харагддаг гэж агуу С.Дашдооров дуу алдсан.
Багийн минь дуу шингэсэн Баянхайрхан уул Дэл, Хөнжлийн хярын дунд бий гэж яруу найрагч Д.Нямаа ч бас дуу алдсан удаатай.
Саяхан надтай хамт явсан "Болор цом"-ын эзэн, залуу яруу найрагч Норовын Гантулга Дэл уулан дээрээс Дэлгэрхангайг хараад "Долгорын Нямаагийн Дэл уулан дээрээс "Дооров"-ын Дэлгэрхангайг харлаа ямар сайхан юм бэ" гээд дуу алдан сүслэн залбирч байнлээ.
Зохиолч хүнд зохиолчдын нутаг, ус сайхан мэдрэмж төрүүлдэг бололтой юм билээ.
Манай Дэл уул, Цагаан суварга, Баян хайрхан /Хонгор хайрхан ч гэдэг/ та хэдэд минь яруу сайхан мэдрэмж төрүүлнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
Та нартаа ажил үйлс бүтэмжтэй сайхан байх болтугай, аж амьдрал нь баяр цэнгэлээр бялхаж байх болтугай, уран бүтээл нь улам зузаарах болтугай гэсэн ерөөл талбин сүүн цацал өргөмү.
Бичээчийн Батмөнх.
2015-10-09

No comments:

Post a Comment