MEDEE.MN САЙТАД ГАРСАН МИНИЙ ЯРИЛЦЛАГА.
Б.БАТМӨНХ: “АВАТАР” КИНОНД Б.НОМИН-ЭРДЭНИЙН
ДУУ ХООЛОЙГ АШИГЛАСАН НЬ ҮНЭН
Дэлхийн алдарт найруулагч Жеймс Камероны ээлжит бүтээл “Аватар” 2009 оны сүүлээр нээлтээ хийсэн. Дэлхий дахиныг шуугиулж, ашиг орлогоороо гуравдугаар байранд жагсаад буй уг кинонд “Шуранхай” хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнийн дуу хоолойг зөвшөөрөлгүй ашигласан талаархи мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарсан билээ. Тус мэдээллийг анх цахим хуудсанд байршуулж, олны анхаарлыг татаад байгаа Бичээчийн Батмөнхтэй ярилцлаа.
-“ШУРАНХАЙ” ХАМТЛАГИЙН ДУУЧИН Б.НОМИН-ЭРДЭНИЙН ДУУ ХООЛОЙГ “АВАТАР” КИНОНД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАСАН ГЭЖ ТА ХЭЛСЭН. ЯГ ЮУ БОЛСОН ЮМ БЭ?
-Тийм ээ. Б.Номин-Эрдэнэ өөрөө энэ тухай ярьсан юм. 2008 онд “Шуранхай” хамтлаг тоглолтоо хийгээд удаагүй байж байхад “Сони Би Эм Жи”-гийн продьюсер Абдул гэдэг хүн Монголоос урьд хожид сонсогдож байгаагүй ховор сонин дуу, авиа хөгжим хайж байна гэсээр ирсэн юм билээ. Уг нь “Энигма”-гийн дуунд гардаг гэдгээрээ алдартай, дуучин А.Нэргүйтэй уулзах гэж ирсэн боловч харамсалтай нь тохиролцож чадаагүй юм байна. Ингээд таньдаг, мэддэг хүнээсээ сурагласаар Б.Номин-Эрдэнэтэй уулзаж л дээ. Тэр хүн нь Монголд нилээд том брендийн дэлгүүр нээх гэж байгаа, тэрнийх нь өнгө төрхийг тодорхойлох бичлэг хэрэгтэй гээд гурав гаруй цагийн бичлэг хийлгээд аваад явсан юм билээ.

-“АВАТАР” КИНОНД АШИГЛАСАН ГЭДГИЙГ НЬ ЯАЖ МЭДСЭН ЮМ БЭ?
-Б.Номин-Эрдэнэ “Аватар” киног үзээд сууж байснаа эхлээд өөртэй нь их адилхан сонсогдсон гэсэн. Тэгээд хэд хэдэн удаа сонсож үзээд өөрийнхөө хоолой мөн болохыг мэдсэн гэсэн.
-ОДОО ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ЯРИХ БОЛОМЖГҮЙ ЮҮ?
-Тухайн үед дуучин маань гэрээ хийсэн юм билээ. Англи хэл дээр хийсэн гэрээгээ эргээд уншихад нь “Юунд ч ашиглаж болно” гэсэн агуулга бүхий заалт тусгасан байсан гэсэн. Би бол урьд гарч байсан гашуун сургамж давтагдсанд санаа зовоод цахим ертөнцөөр сенсаацитайхан шуугиулах гэж сүртэй нэр өгөөд тавьсан юм. Энэ маань биелж олон сайтууд анхаарч байгаад баярлаж байна. Гэхдээ үүнийг бичихдээ би Б.Номин-эрдэнээс өөрөөс нь зөвшөөрөл авсан юм. Ингэж л сайн ярихгүй, хэлэхгүй бол хүмүүс өмнөх явдлаасаа сургамж авахгүй байна.

-ӨМНӨ НЬ БАС ИЙМ ЯВДАЛ ГАРЧ БАЙСАН БАЙХ НЬ ЭЭ?
-Ардын жүжигчин А.Нэргүйн дуулсан “Алсын газрын зэрэглээ” гэж гоё дууг “Энигма” ашигласан байдаг шүү дээ. Гадаадад очиж тоглоход нь хуулж авлаа шүү гэж хэлсэн байгаа юм. Манайхан яахав “Өө тэг тэг” гээд хэлчихсэн. Гэтэл дууг нь “Энигма” гэж маш том хамтлаг дуундаа ашиглаад, ямар их алдар нэртэй болсныг нь мэдэх байх. Тухайн үед бөөн юм болоод, Соёлын яам хүртэл энэ талаар хөөцөлдөж байсан шүү дээ. Гэтэл манайх ЮНЕСКО-ийн конвенцид элсэж, бүртгүүлж, албан ёсны болж байж хамгаалах боломжтой болдог юм билээ. Одоо энэ конвенцид элссэн ч хувь уран бүтээлчид өөрсдөө гэрээ хийхдээ нилээд анхааралтай байх ёстой юм болов уу. Баян-Өлгийн бүргэдчин охины түүх ч бас л ийм хэрэг шүү дээ.

-ГАДНЫНХАН МАНАЙ АРДЫН УРЛАГИЙГ ИХ СОНИРХОЖ БУЙГ ХАРУУЛЖ БАЙГАА БОЛОВ УУ?
-Тийм ээ. Жишээлбэл, УДБЭЧ-ын бүжиг дэглээч МУСТА Д.Баярбаатар 2010 онд “Баавгай луугийн орноор” гэж орчин үеийн бүжгийг Францын хоёр хөгжмийн зохиолчтой хамтарч хийсэн юм. 2009 онд бас “Цаг хугацаа салхинд хурдална” гэж Францын уран бүтээлчидтэй хамтарч жүжиг хийсэн. Эдгээрт Монголын байгалийн аялгууг натураар нь ашигласан байдаг. Хөгжим явахын зэрэгцээ ургамал ногооны хөдөлгөөнөөс эхлээд бүгдийг нь тусгай багаж ашиглаж сонсоод бичээд авдаг юм билээ. Дуу авиа бичиж авдаг франц хүмүүс “Танай уртын дуу гэж өөр хаана ч байхгүй дэлхий сонирхохоор сонгодог аялгуу байна” гэж байсан нь сонирхолтой санагдсан шүү. Тэд их том чихэвч зүүчихээд л тогооны таг шиг том юмаар хүний чихэнд шууд сонсогдохгүй нарийн дуу авиаг бичиж авдаг юм билээ. Байгалийн бүх л юм өөрсдийн гэсэн чимээтэй шүү дээ. Ургамлын хөдөлгөөн, амьтны хөдөлгөөн гээд бүх юм тэр төхөөрөмжинд нь сонсогдож, бичигддэг. Тэр авиануудаараа дээрх бүжгэн жүжгийн аяыг хийчихэж байгаа юм. Дуу хөгжим гэснээс уул овоо тахихад лам ном уншингуут л бороо ордог шүү дээ. Эхлээд тохиолдол биз дээ гэж бодмоор ч, тэнгэр цэлмэг байхад хур шаагиад л ордог. Энэ зөвхөн Монголд ч биш, дуу авиа гэдэг зүйл байгальтай хэрхэн холбогддог болох нь гайхалтай. Намайг бага байхад наадам болохоор заавал бороо орно гэдэг, үнэхээр ч наадмаар бороо орчихдог. Мөн чоно дуудахад гаргадаг авиа, ингэ хөөслөх гээд л. Хөгжим гэхэд тийм хөгжим тийм эрхтэнд сайн гээд л шинжлэх ухааны нотолгоотойгоор гаргачихсан байна.

-ЗАЛУУ ҮЕ МААНЬ ХУУЧИРСАН, ХОЦРОГДСОН ГЭЭД ТООДОГГҮЙ ЮМ БОЛОВ УУ?
-Уртын дуу дэлхийд гарах ёстой юм шүү дээ. Тухайлбал, дуучин П.Баярцэнгэл гэхэд Швейцарийн язгуур урлаг ёодол гээчийг дуулаад явж байна. Энэ улс язгуур урлагаа яаж орчин үедээ ашиглаж, дэлхий дахинд таниулаад байна вэ гэдгийг бид харах л ёстой болов уу. Уртын дууч МУГЖ Г.Хонгорзул гэхэд яагаад Нобелийн шагнал гардуулах ёслол дээр очиж дуулж байна, яагаад дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дээр дуулж байна, Голландын Хатан хааны төрсөн өдрийн арга хэмжээ, дэлхийн томоохон театрын ихэнхид дуулсан, дэлхийн 30 гаруй улсад зөвхөн уртын дуугаа дуулж явна. Тэд чинь юм олдохгүйдээ уртын дууг дуулуулаад байгаа юм биш шүү дээ. Н.Норовбанзад гуай гэхэд л Азийн хамгийн том шагнал хүртсэн. Түүний гайхалтай хоолойд, гайхалтай уртын дуу гэх өв соёлд, энэ дууг энэ хүн яаж гаргаж чадаж байна вэ гэдэг л тэдэнд сонирхолтой. Япончууд Н.Норовбанзад гуайн дуулахыг сонсчихоод “Энэ хүн газраас тасраад, тэнгэрт аялгуу нь хүрч байна” гэж хэлдэг шүү дээ. Бид л өдөр тутамд сонсоод, улиг болчихсон гэж бодоод байгаа болохоос уртын дуу дэлхийд гайхуулж байна.

-ЦАГ ГАРГАЖ БИДЭНТЭЙ ЯРИЛЦСАН ТАНД БАЯРЛАЛАА. СҮҮЛИЙН АСУУЛТЫГ ТАНД ҮЛДЭЭЕ.
-Хүн багаасаа л сонсож, үзэж, идэж өссөн бүхнээрээ хүмүүждэг юм байна. Миний төрсөн нутаг бол Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уул гэж бий. Амгалангаас 22-ын товчоо хүрэхээр газар бий. Тэнд хэдэн мянган ширхэг хадны сүг зураг бий. Багадаа мал хариулж явахдаа тэр зургуудыг харж өссөн. Одоо би уран зураг маш их сонирхдог, тэр талаар чамгүй мэдлэгтэй. Сүүлд нас ахисан хойноо бодохнээ багадаа тэр зургуудыг харж өссөн нь одоо миний сонирхол болсон байх юм. Яг л үүнтэй адил багадаа сонсож өссөн зүйлс хүний чихэнд тогтчихдог. Энэ дашрамд нутгийнхаа тухай бага зэрэг ярихад манай Дэл уул уртаашаа 10, өргөөшөө 8 км газартай уул юм. Дундаа нэг хайрхантай хоёр уулнаас арван хэдэн гавьяат төрсөн байдаг. Гайхамшигтай дуу хоолойтой Ардын жүжигчин Н.Дагийранз, Улсын баатар Түвдэнгийн Бор, Төрийн шагналт, яруу найрагч Долгорын Нямаа, Ерөнхий сайд Ж.Наранцацралтын аав ээж энэ нутгийн хүмүүс, сайн муу хэлэгдээд байгаа Б.Сарандаваагийн аав мөн энэ нутгийн хүн гэх мэт сонирхолтой, сайхан нутаг даа.
Б.ГЭРЭЛ

No comments:
Post a Comment