ДЭЛ УУЛЫНХНЫ ГОЛОС /дууны өнгө/ БОЛ
АРДЫН ЖҮЖИГЧИН Н.ДАГИЙРАНЗ.
"Авъяаслаг монголчууд"-ад орсон өвөрмөц баргил бүдүүн дуутай барилгачин Отгонбаярыг үзэгчид дуу алдан хүлээж авсан. Үнэхээр ховор бөгөөд гоё дуу хоолой. Мэдрэмжтэйгээрээ Боловсрол, соёлын сайд Гантөмөр түүнийг СУИС-д үнэ төлбөргүй сургах эрх яаран гардуулж байхавдээ.20-р зууны монголын кино урлагийн түүхэнд Дагийранз, Дамчаа гэсэн хоёрхон тийм хоолой байсан.
Ардын жүжигчин Нямын Дагийранз бол Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулын хүн. Хориодхон насандаа урлагт хөл тавьсан. Монголын кино урлагт олон арван жил зүтгэж Ардын жүжигчин болсон.
"Хөхөө Намжил", Уйлган шарын домог" зэрэг хэдэн сайхан домог, ерөөл магтаал хайлж алтан фондод үлдээсэн, түүний нэгийн энд би орууллаа.
Дуулах, хуурдах, жүжиглэх, ерөөл магтаал аялгуулан хэлэх урлагийн тийм иж бүрэн авъяастай, тийм өвөрмөц эр хонгор дуу хоолойтой хүн лав 20-р зуунд монголд төрөөгүй гээд хэлчихд буруудахгүй байх.
Яагаад гэвэл хуучин нийгэмд урлагийн шилдэг авъяастануудыг одоогийнх шиг саналаар нь биш Улс хүчээр татаад авчихдаг байсан юм.
Тэгж татагдаж ирсэн хүний нэг бол Дагийранз гуай.
Энэ хүн бол Дэл ууланд төрсөн олон алдартануудын нэг.
Та зүгээр л түүний аргил яруу тунгалаг хоолойг нь нэг сонсчиход л эерэг сайхан энерги ялгарах болно.
Гайхалтай дуу хоолой.
Бичээч Батмөнх.
No comments:
Post a Comment