Tuesday, July 5, 2016

ДЭЛ ХӨНЖИЛИЙН УУЛ, ГОВЬ ШАНХЫН ХУРД, ДЭМҮҮЛ АРСЛАН, 
ХУВЬСГАЛЫН ЭСЭРГҮҮ ДЭЛЭГСАМБА.
Дэл Хөнжлийн уулын тухай бичсэнээс хойш хүмүүс холбогдож Дэл Хөнжилийн уулын тухай болон тэр нутгийн хүмүүсийн тухай домог, түүх өгмөөр байна авахуу гэв зарим нь зун хүрээд ир яриад өгөе гэв. Сайхан л санагдав.
Би элдэв шашин шүтлэг, далд ухаанд итгэхдээ тааруухан хүн. Харин нутаг усныхаа тухай олон түмэнд дуулгаад байхаар сайхан сайхан юм тохиолдоод, хүмүүс элгэмсүү сайхан хандаад, FB-ийн найзууд минь хүртэл дэмжээд ирэхээр нутгийн уул хайрхан минь харж байгаа ч юм шиг санагдах болов. Сонин л юм
Сүүлийн хэд хоногт сонссон хамгийн сонирхолтой хоёр юмыг дуулгая. Дэл Хөнжилөөс холгүй орших Өмнөговийн Цогтцэций сумын нутаг дахь Шанхайн хэц бол говийн хурдан удмын адууны өлгий нутаг юм байна. Шанхайн хурдан удмын адууны тухай маш сонирхолтой түүх домог олон байдгийг Цогтцэций суман дээр байгаа манай ах Чойдог дуулгалаа.
Говь Шанхын хурдан угшил Шанхайн хэцээс гаралтай гэнэ.
Шанхайн хэц бол манай Хөнжлийн уулаас 30 хан км-ийн зайд байдаг цувраа уул. Миний үүний түрүүнд тавьсан домог дотор гарч байгаа Шанхай.
Хоёр дахь маш сонирхолтой юм сонссон нь "Дэлийн дээрэмчин" гэгдэж Монголын түүхэнд хар цагаанаараа тодоос тод бичигдсэн Дэлэгсамбын ач хүү нь монголчуудын сайн мэдэх алдар хүндийн оргилд хүрсэн нэгэн болохыг баттай эх сурвалжаас сонссов.
Дэлэгсамба бол ардын хувьсгалыг эсэргүүцэн Өмнөговь, Дундговийн олон зуун айл өрхийг Өвөр монголруу гаргасан тухайн үед "хувьсгалын эсэргүү" гэгдэж байсан хүн. Түүний тухай "Талын цуурай" гэдэг уран сайхны кино байдаг.
Тэдгээр айлууд урд олон жил амьдарч байгаад 50-иад онд хоёр улсын хэлэлцээрээр орж ирж бөөнөөрөө Дорнговьд тусгай хяналтанд хэдэн жил болоод нутаг нутагтаа очсон түүхтэй.
Энэ дотор явж байсан манай нутгийн хүмүүсийн үр хүүхдүүд байж л байгаа. Дэлэгсамбын ахан дүү нар манай нутагт одоо ч энх тунх байж л байгаа.
Мөн Улсын хурц арслан Дэмүүл Хөнжилийн уулын зүүн талын залгаа Хярын гурван алтгана /Манлай сумын нутаг/ гэдэг газар төрсөн боловч Хөнжилийн хярын хүн болохыг нутгийн нэгэн эрхэм хэрэг болгож дуулгалаа. Би ч мэднэ л дээ. Энэ хүний тухай олон дурдатгал яриа байдгийг сонсож байсан. Намайг бага байхад Дэмүүл гуайн ах дүү нар Хөжилийн ууланд олон жил амьдарч байсан. Би ч гэсэн Дэмүүл гуайн машинд суугаад сургуульдаа явж л байлаа гээд ярьвал ярих юм зөндөөн бий.
Б.Батмөнх.
2015-01-19

No comments:

Post a Comment