Sunday, July 17, 2016


ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ДЭЛ УУЛЫН ДООР ГҮНИЙ ТОМ НУУР БАЙГААГ ОРОСУУД ТОГТООСОН ТУХАЙ БАРИМТ БАЙДАГ ГЭНЭ.
Өнөөдөр Дэл уулын зарим судлаачидтай уулзлаа.
1932 онд Оросын геологчид Дэл ууланд ирж усны судалгаа хийгээд Дэл уулын дор газрын гүний маш том нуур байгааг тогтоогоод тэр тухай тухайн үеийн БХЯ-нд тайлан бичиж үлдээсэн байдаг гэнэ. 
Үүнийг үнэн байж мэднэ гэж бодов. 
Оюу толгойг ашиглахтай холбогдуулан гүний усны судалгаа хийхэд говьд газрын гүний 4 том нуур илэрсэний нэг нь Хөнжлийн уулын өвөрт байгааг тогтоож газрынх нь нэрээр Хармагтайн нуур хэмээн нэрлэдэг юм билээ. Хармагтайн булаг маш элбэг устай булаг байдаг.
Хармагтай нь Дэл уулаас 30 км зайтай байдаг.
Б.Батмөнх.
2015-04-27

No comments:

Post a Comment