999 ТЭМЭЭГ 1000 БОЛГОСОН БУРХНЫ ХИШИГ ЦАГААН БОТГО.
Өчигдөр Өмнөговь аймгийн төвд эхэлсэн "Монгол тэмээ-999" тэмээний баярт Ханхонгор сумын Энх-амгалангийн "Сайхан ингэ" шалгаруулалтад оруулахаар авчирсан цагаан ингэ нь шалгаран 1-р байранд оржээ. Хамгийн сонирхолтой нь тэр ингэ шөнө нь ботголж цагаан ботго гаргасанд баярт оролцогсод ихэд бэлэгшээж байна.
Говь нутгийнхан цагаан тэмээг БУРХАН ХИШИГ хэмээн үзэж түүнд хүндэтгэлтэй ханддаг юм.
Цагаан тэмээ нь 100 тэмээ тутамд нэг ногдох хэмжээний ховор байдаг бөгөөд цагаан тэмээг эдэлж хэрэглэхэд бусад тэмээнээс өөрөөр ханддаг болно.
"Яриг цагаан ингэний сариг цагаан ботго", "Өнчин цагаан ботго" гэх мэт ардын олон бүтээлүүд байдаг.
Ийнхүү "Монгол тэмээ-999" хэмээн нэрлэсэн тэмээний наадам дээр нэг цагаан ингэ ботголж 1000 тэмээний баяр болгов.
Б.Батмөнх.
2016-03-07
No comments:
Post a Comment