Дурлалын тухай ганц бадаг.
Өнөөдөр Гэгээн валентины өдөр гэнэ. Монголчууд бидэнд тэмдэглэх баяр мундахгүй олон. Хамгийн сүүлд нэмэгдэж нутагшиж байгаа нэгэн баяр бол Хайр дурлалын буюу хосын баяр. Баяр тэмдэглэх нь сэтгэл санаагаа ариусгах, баяр баясгалангаар бялхаж баярлах цэнгэхийн хувьд байх ёстой зүйл. Өдөр болгон согтууруулах ундаагүйгээр баяр тэмдэглэдэг байвал гэмт хэрэг гарахгүй ч байх юм билүү хэн мэдлээ.
Эсрэг хүйсийн хүнд хайртай болохыг Хайр дурлал гэнэ. Хайр дурлалын тухай бичээгүй зохиолч үгүй. Дурлаагүй, дурлуулаагүй хүн ч гэж бас үгүй байх. Хэдэн ч хүнд дурлаж болно, хэдэн ч хүнд дурлуулж болно. Дурлал бол хүнд эерэг энергийг хувин хувингаар цутгаж өгдөг юм гэсэн, үнэн байж мэднэ. Дурлал бол сохор гэж бас нэг үг байдаг. Царай муутын туйл байсан ч дурласан бол тэр нь царай сайтын туйл болон харагддаг. Миний нүдээр хардаг болоосой гэсэн үг байдаг. Дурлаж бай. Дурлуулж бай. Дурлалыг халууны шилээр хэмждэг бол олон халууны шил хагарнадаа. Дурлалын тухай дөнгөж захаас нь хальт сөхөөд орхиход ийм ажгуу.
"Хүн хөгшрөхөөрөө дурлахаа больчихдог юм биш харин дурлахгүй болчихвол хөгширдөг юм" гэж Габриель Гарсиа Маркес хэлсэн байдаг. Үнэн худлыг бүү мэд.
"Хүн хөгшрөхөөрөө дурлахаа больчихдог юм биш харин дурлахгүй болчихвол хөгширдөг юм" гэж Габриель Гарсиа Маркес хэлсэн байдаг. Үнэн худлыг бүү мэд.
2016 оны Гэгээн валентины өдөр.
No comments:
Post a Comment