Sunday, July 17, 2016

ХИЙЛЧ ДЭЭГИЙ БА "АВЪЯАСЛАГ МОНГОЛЧУУД"
"Авъяаслаг ....чууд" хэмээх дэлхийн алдарт нэвтрүүлгийг монгол хөрсөнд нутагшуулсан HD MongoL TV-гийнхэнд талархая. Энэ шоуг үзээд манайхны урьд хийсэн ТВ шоу ч бидэндээ таарсан л юм байждээ гэж бодоход хүргэв. 
Дэлхийн юм бол дэлхийн л юм байдаг юм байна.
"Халтар царайт"-аас хойш ТВ-ийн өмнө монголчуудыг овоолсон нэвтрүүлэг боллоо гэж нэг нь дуу алдсан байв. 
Хүмүүс тэгтлээ үзсэн бол сайн л нэвтрүүлэг, сайн л шоу болсон хэрэг. 
Бахархмаар мундаг мундаг авьяастнууд байнаа байна.
Мөн мундгууд шүүлээ.
Пуужин Баяраа /РОКИТ БЭЙ/ шүүнэ гэдгийг сонсчихоод "за даа" гэж бодож байв. Гэвч тэр цахиур хагаллаа. Мундаг залуу байна, бахархсан.
Хийлийг баруун солгойгүй эдэлдэг Дээгий гэхээр бас л "за даа" гэж бодож байв. Гэвч тэр бүүр хамгийн мундаг нь байв.
Санасныг бодвол Чимгээ, Чука хоёр санасанд хүрсэнгүй. Би арай хэт үнэлж байсан байх.
Хийлч Дээгий...
Тэр нилээн шударга талдаа, хэлье гэснээ түс тас хэлчихдэг, урлагийн өндөр мэдрэмжтэй, эмэгтэй хүний аальгүй зэрэг аяг аашийг зөв газраа зөв гаргаж чаддаг, шоу нэвтрүүлгийн шүүгч гэдгийнхээ мөн чанарыг бүрэн ойлгосон, хэнд хэзээ юу хэлэхэв гэдгээ бүрэн мэдэрсэн мэт харагдав. Хүчирхэг эмэгтэй байна.
Энэ нэвтрүүлэг нэгэн ТВ-ийн чадлыг сорилоо, нэг хэсэг авъяастнуудыг олон түмэнд таниуллаа, 4 хүнийг өөрийгөө таниулж карьераа өсгөх боломж олголоо. Болж байнаа болж байна.
Б.Батмөнх.
2015-11-17


No comments:

Post a Comment