Saturday, July 16, 2016

ДЭЛ, ХӨНЖИЛИЙНХӨН
ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН НУТАГТ Дэл, Хөнжил  ГЭЖ  ГАЗАР НУТАГ НЬ ТҮҮХ, СОЁЛЫН ҮНЭТ ХОВОР ҮЗМЭР АГУУЛЖ БАЙДАГ ТӨДИЙГҮЙ АЛДАР НЭР НЬ НУТАГ УСАНДАА ТӨДИЙГҮЙ ОРОН ДАЯАР АЛДАРШСАН ОЛОН САЙХАН ХҮМҮҮСИЙГ ӨЛГИЙДӨЖ АВСАН  БАЙДАГ ЮМ.
Дэл Хөнжилийн уул орчинд хүй цөглөн төрд гарсан хүмүүсийн заримаас дурдвал:
--Монгол Улсын баатар цолоор шагнагдсан ХОЁР ЭМЭГТЭЙН НЭГ 
БОЛОХ Түвдэнгийн Бор
--Говь нутгаас Улсын арслан цолонд хүрсэн ганц бөх болох Г.Дэмүүлийн эцэг эх, ах дүү нар /Г.Дэмүүл өөрөө Дэл уулаас холгүй орших Хярын гурван Алтгана гэдэг газар төрсөн/
--Ерөнхий сайд Ж.Наранцацаралтын эцэг Цэвэлийн Жанлав, эх Дашдаваагийн Орго нар
/Наранцацралт асан өөрөө эцэг Жанлавыг Анагаахын дээдийн оюутан байх үед хотод төрсөн/
--Ардын жүжигчин Нямын Дагийранз
--Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Долгорын Нямаа
--Гавъяат малчин Хоомонгийн Баянжаргал
--Гавъяат жүжигчин, лимбэ хөгжимчин Гогойн Дамбийжанцан
--Гавъяат малчин Хандсүрэнгийн Отгон
--Гавъяат жүжигчин Л.Чимиддорж /хүүхэлдэйн театрын/
--Гавъяат жүжигчин, циркийн амьтан сургагч Ё.Сандагийн эцэг "Өндөр" хэмээх Ёндон
--Хүний гавъяат эмч Пэлжидийн Банзрагч
--Түүхийн шинжлэх ухааны доктор Дашдаваагийн Хүүхэнбаатар,
--Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор Дашдаваагийн Отгонбаатар
--Хуулийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн захирал, профессор Дашдаваагийн Жуужаагийн Эрдэнэбулган
--Сангийн орлогч сайд Цүлхрэмийн Цэнд
--Төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Сумаагийн Гомбодоо
--Улсын аварга малчин С.Дашдорж
--Сүхбаатарын одонт малчин Б.Долгор /Өлзийт сумаас хоёр малчин “Сүхбаатарын одон” хүртсэний нэг нь/
--Боловсролын шинжлэх ухааны доктор, зөн билэгч Б.Сарандаваагийн төрсөн эцэг Цэвээний Гомбосүрэн, өргөж авсан эх Цэвээний Цэвээн-Ойров
--ЭЗ-ийн шинжлэх ухааны доктор Л.Отгонтуяагийн эцэг А.Ланган
--Ардын хувьсгалын ахмад зүтгэлтэн, 1939,1945 оны дайнд оролцож явсан "15-т" хэмээх Гэндэн, Л.Лүүсий, Ц.Сайнбаяр, Я.Доржсамба, манай нутгаас төрсөн гавж лам Г.Халтар А.Ланган нарын зэрэг олон алдар цуутан төржээ. Мөн нэгэн цаг үед "Хувьсгалын эсэргүү Дэлийн дээрэмчин" гэгдэж байсан Дэлэгсамба хэмээгч ч энэ нутгийн хүн юм. 
 Б.Батмөнх.


No comments:

Post a Comment